tulipemania

infiniteasfuck:

vnunymous:

Эхэндээ чи л түүнийг  хайрлаж, хэзээ ч байгаагүйгээрээ байж чадсан уу Эхэндээ чи түүнтэй хамт байхад тэр үргэлж инээдэг байсан уу Чи түүнтэй хамт байхад тэр хамгийн  аз жаргалтай  хүн шиг Төөрсөн гөлөг шиг эргэж буцаж байхад нь уучилж хүлээн авдаг байсан уу Чи урьд нь түүнийг нэг өдөр л харахгүй бол цаг хугацаа зогссон мэт санагддаг байсан уу Чи түүнд олон амлалт өгсөн үү  Одоо ч амлалтаа биелүүлээгүй явна уу Түүнд хичнээн удаа үүрд гэж хэлж байсан бэ Хамт ирээдүйгээ төсөөлж хэр олон зүйлсийг зөвшөөрүүлж чадсан бэ Харин одоо түүний уйлж байхыг хараад, түүний ууралсан өдөр бүрээс магадгүй үнэхээр залхаж эхэлсэн үү Үнэндээ тэр болгонд чинь “чиний хүн” дотроо үхэж байсныг нь тэр хэлэхгүй бол чи мэдэхгүй Ганц үг хэлэхэд түүний гунигийг үргээн сэтгэл дүүрдгийг Яг л анх таарч байсан шигээ өөрийг нь үүрд харна гэж тэр боддог байсныг Тэр тийм л тэнэг болохоороо яг л ус шиг буцалж дэврэнэ хагарч хөлдөнө Чи түүнийг яагаад ийм ууртай болсныг нь ойлгодоггүй Өдөр ирэх тусам холдож түүнийг тэврэх багасна Бүү дутуу үнэл түүнийг Харцаар чинь мэдэрч барьцар чинь мэдэрч чаддагийг Гомдмоор зүйлс хийсээр байхад бодон бодон уучилдагийг Түүнд чамаас дээр нь олдох байлгүй гэж чи бодсон уу Би муу хүн гэж өөрөөсөө түлхсэн үү Бодол болон суусаар байтал тэр чамайг алдчахвий гэж айдагийг Өчигдөр ууралсандаа гэмшиж өглөөжин боддогийг Чамайг өвдөж, сэтгэлээр унах үед тэр чамаас ч илүү зовж байдагийг Муудалцах уедээ түүний явуулдаг уртаас урт мессэжүүдийг Тэмдэглэлт өдрүүдээ чамд сануулж байдгийг..
Магадгүй өөртөө ууралж гомддоо гэж түүнд хэлсэн үү Ингэж хэлсэн ч чамд гомдохгүй Түүний хувьд чи түүний бүх юм Хамт зовно жаргана хамт үхнэ Чиний гараас атгаад энэ амьдралыг дуусгана Хадгалж хайрлах ёстой хамгийн үнэтэй нь.

The Last Sentence !